Мэндчилгээ

Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох ”Чойжин ламын сүм” өдгөөгөөс 100 гаруй жилийн өмнө бүтээгдэн цогцолж монголчуудын сэтгэл оюун, сүсэг бишрэлд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн билээ. Тус сүм Монголын уран барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар баригдсан түүх соёлын үнэт цогцолбор бүтээл бөгөөд сүмд хадгалагдах ном судар, бурхан, зураг хөрөг шашин номын эд өлгийн зүйл нь монголчуудын оюун санаа сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл эрхэм нандин, үнэлж баршгүй дурсгал юм. Монголын түүхэн сэргэн мандалт ба бууран доройтол алив ээдрээ нугачаат цаг дор ард түмний бүтээж хамгаалж зүтгэж авчирсан түүх соёлын нандин өв хөрөнгийг хойч үедээ хадгалан уламжлуулах нь өдгөө цагийн бидний үүрэг эрхэм үйлс ажгуу. Энэхүү гэгээн үйлсийн нэг “Чойжин ламын сүм” музейн тайлбар номыг анх удаа монгол, англи хэлээр хэвлүүлэн түмэн олондоо өргөн барьж байна. Сүм музейн үүсэл, түүхэн уламжлал, онцлогийн талаар үзэгч олон түмэнд үнэн зөв ойлголт өгөх, монголын түүх соёлын үнэт үзмэрийг гадаад дотоодын үзэгчдэд таниулан сурталчлах зорилгоор тайлбар номыг ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-тай хамтран хэрэгжүүлсэн ”Чойжин ламын сүм” музей төслийн хүрээнд хэвлэн гаргаж байна. Тус төслөөр музейн аудио тайлбар болон бүх үзмэрийн тайлбарыг мөн монгол, англи хэлээр бэлтгэж байна. Энэ дашрамд бидний санаачилсан төслийг хүлээн авч, дэмжсэн ХБНГУ-ын ”Конрад Аденауэр сан”-гийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус сангийн тэтгэлгээр хэрэгжүүлж буй энэ төсөл нь манай музейн судалгаа, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэхэд чухал түлхэц өгч байгааг онцлон дурдмаар байна. Түүнчлэн номыг хянаж, үнэтэй зөвлөгөө өгсөн МБШТ Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал доктор, профессор Ш.Сонинбаяр багш болон Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн бурхан урлаач Д.Ухаанзаяа, төслийг хэрэгжүүлэхэд нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажилласан музейн хамт олон, тусалж дэмжсэн бүх хүмүүст гүнээ талархаж байна.

Гүнээ хүндэтгэсэн,              Д.ОТГОНСҮРЭН ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЗАХИРАЛ

Асуулга

Музейн ямар хөнгөлөлт таньд таалагддаг вэ?





 


Цамын баг

Зээгт наамал

Бурхад

Visitors Counter

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр280
mod_vvisit_counterӨчигдөр1643
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1923
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт8672
mod_vvisit_counterЭнэ сард31656
mod_vvisit_counterӨнгөрсөн сард23870
mod_vvisit_counterБүгд181377

Joomla